Nov 7, 2017

Р.Чойном ~ Гунигийн дуу

Р.Чойном ~ Гунигийн дуу

Ундааны дээж архийг болвол хөө
Ууна гэж юундаа хэллээ дээ хөө
Учир ерөөлгүй чамдаа болвол хөө
Сууна гэж юундаа амлалаа да хөө
Нуур болоод үлдэхгүйгээс хойш
Нулимсаа юундаа гаргав даа хөө
Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
Нууцгай чиг юундаа дасав даа хөө
Саруулсан уулсын цэнхэр хөндийг хөө
Салхит гэж юундаа нэрлэв дээ хөө
Санасандаа хүрэлгүй миний амраг
Сална гэж юундаа нэрэлхэв дээ хөө
Өнөө зуны хур л бороо нь хөө
Өвөлдөө л битгий ороосой билээ хөө
Өнгөрүүлсэн сурсан миний амраг
Өөр хүнийг битгий л зовоогоорой доо хөө
Далавчгүй байтлаа шувуу бүхнийг
Дагаж битгий үсрээрэй дээ хөө
Даанчиг томоогүй миний амраг 
Дахиад битгий уйлаарай да хөө
Хуваалцах:

0 comments:

Post a Comment