Nov 14, 2017

#1 Фалес /2x2=6 буюу суут жаран сэтгэгч номноос/

Өөрөө хамгаас шилдэгт л суралц,
бусдыг ч хамгаас шилдэгт л сурга!

Нийтийн тоололын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (625 онд төрж 78 наслаад 547 онд нас барсан), Бага Азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг (Thales) Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд түүнийг нэрлэх болсон нь мөн учиртай.
Нэгэнтээ герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаант мэргэнийг тодруулан , шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар тогтжээ. Ингээд удирдагчдын зөвлөл шийдвэрээ гаргаж мөнхүү бэлгээ Фалест хүргүүлсэн байна. Гэвч Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн ухаантай хүнийг нэрлээд <<Тэр л энэ бэлгийг авах ёстой >> хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан гурав дахь мэргэнийг нэрлэв . Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг (Эртний иргэншлийн сод сэтгэгчид дотроос долоог нь л онцолсон явдал чухам энэ түүхтэй холбоотой болов уу?).
(Фалес бол байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн. Тэрээр нар хиртэнэ гэдэг нь түүнийг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж, диаметр нь тойргийг хоёр тэнцүү
хэсэг хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёолсон аж) . Геометрийн ололгуудыг Египетээс танин ирж Герегт дэлгэрүүлэн хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь тооцоолж тогтоосон юм. /Одон орон судлалаар онцгойлон мэргэшсэн анхны эрдэмтдийн нэг болох тэрээр нийтийн тооллын өмнөх 585 оны тавдутаар сарын 28-нд болсон нарны бүтэн хиртэлтийг урьдчилан хэлж байжээ . Энэ арга тэгэхдээ цоо шинэ юм биш бөгөөд Эртний
Сүмэрийн (Вавилон) зурхайчид нар, сар хиртэлтийн мөчлөгийг тооцон гаргадаг байсан юм . Гэхдээ нарны хиртэлт газар бүрт харилцан адилгүй ажиглагдах тул вавилончуудд заримдаа
тооцоолсон хиртэлт нь үззгдэхгүйд гайхширч толгойгоо гашилгаж гүйцдэг байж л дээ. Үүний үчрыг Фалес шинжлэх ухааны үндэстэйгээр олж тоггоосон байна.
/Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, улс төрийн аливаа хэрэгт өчуухэн ч анхаарал хандуулаагуй гэдэг/.

Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн дооглож доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл, зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойш гүн ухаантан
маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд‚ Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ.

Дэлхийн олон ард түмэнд түгсэн хоёр луусын тухай улгэр Фалесын амьдралаас эхтэй гэж ярилццаг. Тэдний нэгэн луус давс
ачих тоолонд гол гатлах үедээ зориудаар будчин унаж ачааныхаа тэн хагасыг уусган урсгаж хөнгөлдөг муу зантай байж л дээ. Бяцхан горхи таарахад ч хальтчин унаж удтал хэвтдэг тэр луусын залийг анзаарсан Фалес овжин адгуусанд ноос ачихыг тушаасан байна. Ингээд л бидний сайн мэдэх зальт илжигний тухай үлгэр бий болох нь тэр. Гарамгай мэхнээсээ болж‚ нойтон ноосонд дарагдаж хамаг тамираа барсан луусын муу зан ч засарчээ.

Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа.

-Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад

-Ямар ч ялгаагүй гэхэд нь

-Тэгээд чи яагаад үхэхгуй байгаа юм бэ? хэмээн мохоохыг оролдож. Суут мэргэн:

- Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан гэдэг.

Хойч үеийн нь мэргэд Фалесыг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотель түүнийг Эртний Герегийн анхны! философич гэсэн бол, Цицерон «Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр
анхных нь байв» хэмээсэн удаатай.

Чухамхүү энэ үгсээр үндэслэн түүнийг дэлхийн анхны философич гэж онцгойлдог билээ.

Фалесьлн сургаал, санаа:

- Бурхан хамгаас эртнийх. Тийм бишсэн бол, Бурхан гэж ерөөсөө байхгүй асан.

- Газар дэлхий хэмжээлшгүй их усан дээр хөвж явдаг. Яг л мод, бусад хөвөгч биет шиг хөвж явдаг болохоороо л газар дэлхий ийм хөдөлгөөнгүй мэт сэтгэгдэл төрүүлж буй хэрэг.

- Бүх юм уснаас эхтэй : амьтан бүхэн үр хөврөлөөс үүднэ, тэр нь шингэн. Ургамал ногоо усаар ундаалж, хатаж ангахаараа үхдэг. Тэр ч бүү хэл, нар хийгээд оддын гал ч бүхий л сансрын
нэгэн адил чийгт уураар тэжээгддэг.

- Бурхан гэдэг эхлэлгүй, төгсгөлгүй тэр л зүйл. Бурхан гэдэг сансар хорвоогийн оюун ухаан. Орчлон хорвоо бурханлиг бүхнээр дүүрэн баймааж л сая амьд болно.

- Амьгүй биед ч гэсэн сэтгэл оршдог. Үүнийг батлахын тулд соронзон ч юм уу, цахилгаанжсан хувыг аваад үз л дээ.

- Юу туйлын гоо сайхан бэ? Бурхан бүтээсэн болохоор энэ ертөнц өөрөө л гоо сайхны туйл билээ.

- Юу хамгаас уудам бэ? Бухнийг багтаагч орон зай.

- Юу хамгаас мэргэн бэ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг.

- Юу хэцүү вэ? Өөрийгөө таних.

- Юу амархан бэ? Бусдад зөвөлгөө өгөх.

- Ямар хүн аз жаргалтай вэ? Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай.

- Өөрөө хамгаас шилдэгт л суралц бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга.

Хуваалцах:

0 comments:

Post a Comment