Nov 15, 2017

#2 Питтак /2x2=6 буюу суут жаран сэтгэгч номноос/

Сайн хүн байх хэцүү



Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (651 онд төрж, 82 наслаад 569 онд нас барсан) долоон мэргэний нэг, Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак (Pittacus) нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хүрц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байжээ. Тэгсэн атлаа чадварлаг дайчин байсан бөгөөд Афинтай хийсэн тулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичээтэй бий. Язгууртны хүрээнд орохын тулд сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гарлаар нь ямагт дорд үздэг эхнэр нь ийн доогуурт санадгаа олны өмнө ч нууцаггуй байсан гэнэ. Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа өрдөө л дөрөвхөн үгээс бүрддэг юм. «Сайн хүн байх хэцүү» хэмээх тэрхүү томъёолборын үг тус бур дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ.

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу?

Сайн ХҮН байх хэцүү юу ?

Сайн хүн БАЙХ хэцүү юу ?

САЙН хүн байх хэцүү юу ?

Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт угга сайн ойлгогдохгүй, олон уншигч лавлан асууж байсан. Иймээс өгүүлбэр тус бүрийг утгачлан буулгая:

1. Сайн хүн байх нь хэцүү хэрэг үү ?

2. Сайн байх нь хүний хувьд хэцүү юм уу ?

3. Сайн хүнд оршин амьдарна гэдэг хэцүү юм уу?

4. Хүн байх нь бус, харин сайн хүн байх нь хэцүү юу ?

Дөрөвхөн үгийн цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид филосфийн чухал гулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакын ухааны цар болой.

Питтакъпн сургаал үгсээс


- Гарцаагүй үйлийн үртэй бурхад ч маргадаггүй.

- Эрх мэдэл хуний ншнхэнэ мои чанарыг харуулдаг.

- Золгүй явдлыг болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан . Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнгэй тэмцэлдэнэ гэдэг зориг.

- Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцаан өгч бай.

- Сэдсэн ажлаа бусдад бүү ярь . Биелэхгүй бол олны доог тохуу болно.

- Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.

- Хамгаас сайн үйл юу вэ? Хийж байгаагаа сайн хийх.

- Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг нь хийснээс ч дутуугүй үр дүн билээ.


Хуваалцах:

1 comment:

  1. Gratis Casino | Newest Vegas Casinos - MapyRO
    Gratis Casino · Wynn 영천 출장마사지 Tower · Encore Tower · 보령 출장안마 Wynn Tower · Encore Panoramic View King · Wynn Resort King · 통영 출장샵 Wynn 수원 출장마사지 Resort Two Doubles · Wynn 의왕 출장마사지

    ReplyDelete