Jan 9, 2018

Компьютерээ бөөснөөс /virus/ хэрхэн салгаж гацахгүй болгох вэ ? :3


Кракдсан , зохиогчын эрх зөрчсөн , хугацаа нь дууссан програмуудыг ичгүүр сонжуургүй ашигладаг идэвхтэн виндоусчид сайн байцгаана уу ? :D

За та бидний ашиглаж байгаа windows систем болон доторх программууд бүгд кракдсан буюу лицензийг арилгаж төлбөр төлөхөөс зайлс хийсэн зүйлс . Энэ их гоё сонсогдож байгаа байх ... Үнэгүй юманд манайхан дуртайшдээ хэхэ .
Гэхдээ энэ их эрсдэлтэй . Бидэнд програмын лицензийг арилгаж өгсөн тэр хүмүүсийг кракер гэнэ . Кракерууд програмын лицензийг арилгаж өгөөд дотор нь өөрсдийн вирусээ хийчихдэг . Тэр вирус яаж ч ажилладаг байж болно . Миний дарсан товч , бичсэн текст , орсон вэбүүд гээд бүхнийг эзэнрүүгээ дамжуулдаг байх боломжтой.
Windows-н талаар надаар хэлүүлэлтгүй мэдэх байх тэгхээр олон юм бичээд яахав . Windows-г үүсгэн байгуулагч Билл Гейтс 1977 онд жолооны үнэмлэхгүй машин жолоодож яваад баригдсан байдаг . Харин бид өнөөдөр төлбөргүйгээр windows-г ашиглаж байна . Энэ яг л шудрага ёс эсвэл үйлийн үр шиг санагдаж байна уу хэхэ.

За тэгхээр хэрхэн компьтерээ гацдаггүй аюулгүй болгох вэ ?

Энд хэд хэдэн зарчим баримтлах ёстой .

1. Жишээ нь бидэнд хоёроос дээш вэб хөтөч хэрэггүй . Олон фэйсбүүк хаяг ашиглаж олон хүнтэй харьцдаг бол яахав яахав хэхэ . Энэ наргиан байлаа.

2. Вэб хөтөч дээр гүүглээс өөр хайлтын систем хэрэггүй.
   Энийг Chrome дээр settings -> manage search engine гэсэн хэсэгрүү ороод устгаж нэмж хасаж     болно.

3. Оргүйгээс ортой дээр гэж нэг вирусны хамгаалалт байвал зүгээр болвуу . Үнэтэй үнэгүй гээд янз бүрээрээ байгаа . Гэхдээ бүгд л адилхан . Тиймээс үнэгүй мөн их ачааллаад байхгүй вирусны програм сонгоорой.

4. Мөн бусад бичлэг тоглуулагч мэтийн туслах программууд тус тусдаа ганц ганц байвал сайн.

5. Энд тэндхийн компьютерээр дамжсан флашыг зоохгүй байх ... Дотроо юу ч агуулж байхын билээ ???

6. Вэб хөтөч дээрээ noscript эсвэл addblock нэмэлт суулгах . Энэ их чухал бидний ордог сайтууд бүгд сурталчилгаатай байдаг . Тэр сурталчилгаанаас гадна далд вирустай ч байж мэднэ . Энэ нэмэлтүүд тэднийг блоклоно гэсэн үг . Google Chrome дээр more tools -> extensions хэсэгрүү ороод суулгана.

7. Мэйл эсвэл фэйсбүүкээр ирсэн үл мэдэгдэх сэжигтэй файл татахгүй байх . Мөн холбоос дээр дарахгүй байх . Энэ яг л загасчлалтай адилхан загас барихад өгөөш хэрэгтэй байдаг шиг.... Тэгээд бас насанд хүрэгчдийн сайтаар их зочлох дэмий л болвуу :P

8. Онц шаардлагаггүй , ашигладаггүй програм суулгахгүй байх .

Би зарим зарчимуудыг орхигдуулсан байж магадгүй .... Дараа санавал бичнээ .

Тэгхээр дээрх зарчимуудыг зөрчсөнөөс болоод компьтер гацаж вирустдэг байх нь .

Хэрвээ яг одоо компьютер тань гацаад аль хэдийнээ бөөстсөн мэт байвал хэдэн зүйл санал болгоё!.

Эхлээд цэвэрлэнээ ctrl+r дараад %temp% гэж бичээд ок . Дотрох темп файлуудыг бүгдийг нь устгачих.

Одоо control panel-руугаа ороод хэрэггүй ашигладаггүй програм байвал устгачих .

Вирусны програм байгаа бол нэг фүлл скан хийчих

Цонхоо дараад defragment гэж хайгаад уншуулчих 

Мөн компьютерийнхээ C болон бусад дискүүдийн хэмжээг шалгаарай . C дүүрсэн байвал гацдаг .

CTRL+ALT+DEL дараад task manager-рүү ороод юу тэгж их ачааллаад байгааг хараарай . Таны компьютер өөрт чинь мэдэгдэлгүй зомби болчихсон байж ч магадгүй.



Мөн өөрийн компьютерийн чадварт тохирсон програм ашиглаагүйгээс болоод их гацна

Дэлгэц дээрээ олон ICON гаргасан бол тэднийгээ нэг фолдерлуу хийчих

Дэлгэцийн зураг маш том бол гацахад нөлөөлнө 

Тэгээд бас компьютерээ хэзээ цэвэрлэсэнээ санаарай . Санахгүй бол задлаад цэвэрлэхэд буруудахгүй шүү

Компьтерээ хэр хүчин чадалтайг мэдэх хэрэгтэй . Та түүнд нь тохируулахгүй ч байж магадгүй 

Компьтер их халж байвал цэвэрлээгүй удсаных эсвэл хэтэрхий их ачааллуусных эсвэл CPU-ны тос байхгүй болсных . Цэвэрлээд , CPU-ны тос нэмээд түрхчихэд хэтэрхий ачааллахаар юм ажиллуулахгүй л бол барагтай л гацахгүй.

Тэгээд бас вирусны програм болон windows системээ update хийх хэрэгтэй . 

C дискээ цэвэрлэх - My Computer -> C диск дээр mouse 2 дараад -> Properties -> Disk Cleanup -> Clean up system files -> OK



CCleaner гэдэг програм татаж аваад ажиллуулчих . Хэрэггүй файлууд болон бусад зүйлсийг устгаж цэвэрлэнэ.


ЗА МИНИЙ МЭДЭХ ЭСВЭЛ САНАЖ БАЙГАА ХЭДЭН ЗҮЙЛС ЭНЭ БАЙНА . ДАРАА ДУТУУ ЗҮЙЛ САНАВАЛ БИЧИЕ!
Хуваалцах:

0 comments:

Post a Comment