Oct 17, 2017

Дэлхий болон хүн төрлөхтөний үүсэл миний бодлоор товчхондоо . . .




Энэ бол зөвхөн энд тэндхийн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэлүүдээс уншиж байсан зүйлээсээ дүгнэлт хийж байгаа юм шүү :) . Хэтэрхий фантастика маягийн байвал тэгэс гээд ойлгоно бизээ . Хүн төрөлөхтөний эртнээс итгэж ирсэн шашин болон шинжлэх ухааны ойлголтуудад тулгуурлан ингэж сэтгэж сууна . 



Би харь гарагынханыг харж мэдэрч байгаагүй харин тэдний талаар үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон зүйл сонсож байсан . Харийнхан байдаг гэдэг итгэдэг . . . Монголд үзэгдсэн тохиолдолууд бүгд ам дамжсан яриа хачирлагдан болж үлдсэн байдаг . Тэгтэл саяхан америкийн тагнуулын ерөнхий газарын 13 сая хуудас нууц материалыг нийтэд ил болгосон билээ . Тэр материалууд дунд харийнханы талаар хийсэн судалгаа болон цөөхөн хэдэн гэрэл зураг байсан . 

АНУ-ын тагнуулын ерөнхий газарын ил болсон нууц материалууд доторх зурагнуудын нэг.




АНУ-ын ТЕГ-ын материал үзэх холбоос: https://www.cia.gov/library/readingroom/search/site/ufo%20picture  (Энэ материалууд дунд манайхтай ч холбоотой нилээдгүй зүйл байсан шүү xD)


- Харийнхан хүн төрөлөхтөнг бүтээгээд бидний одоо амьдарч буй гаригт суурьшуулсан бөгөөд бидний цаашдын хөгжил , үйл явц зэргийг нууцаар ажигладаг .

- Тэд биднээс өөр хэмжээст оршдог болхоор бид тэднийг энгийн нүдээр харах боломжгүй . Тэд оюуны маш өндөр түвшинд хүрсэн тухай "Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл" номонд гардаг .


Харийнханы суурьшуулсан хүн төрөлөхтөн маш хурдацтай хөгжиж улс гүрэн байгуулжээ . Тэд бол  Лемуриа , Атлантида гэх улсууд юм . Тэдний техник технологи болон шидийн хөгжил маш өндөрт хүрч хоорондоо дайтахад хүрчээ . Энэ дайнд аль ч ялаагүй бөгөөд дэлхий атомын зэвсгийн хоронд хордож амьд амьтан амьдрах аргагүй болсон тул үлдсэн цөөн атлантчууд газар доор амьдрах орчин бүрдүүлж амьд үлдсэн байна (Энэ дайны хор уршигаар африк тивийн хүмүүс хар арьстай байдаг гэж нэг хошин пост уншиж байсан юм байна) . Энэ тухай гүүглээс хайгаад үзээрэй . Тэднийг одоо хүртэл дэлхий дотор байгаа гэж үзэх цөөнгүй байдаг байна . Үүнийг зарим нь "Хөндий дэлхийн онол" , "Шамбалын орон" гэх зэргээр мэдэх байхаа. Мөн тэдний дэлхийрүү нүхэлж орсон газар буюу шамбалын орны үүд манай монголын говь хэсэгт байх боломжтой талаар хэд хэдэн номонд дурдагддаг . Мөн хэд хэдэн улсын аялагчид , цэргүүд санамсаргүй байдлаар газар доорх ертөнцрүү орсон гэх яриа үлгэр домог болон үлдсэн байдаг. 


Хөндий дэлхийн онол



Өнөөдөр дэлхийд маш олон шашин байгаа байх . Нийтлэгээр нь шарын шашин , христын шашин , бөө мөргөл , лалын шашин зэргийг мэдэх юм байна . Тэгхээр миний бодлоор энэ бүх шашин бүгд нэг л зүйлийг өөр өөр өнцөгөөс харж хүмүүст итгүүлсэн зүйл . Шашин тус бүр ертөнцийн үүсэл , хүний үүсэл зэрэг нь өөр өөр байдаг ч шарын шашин энэ талаараа илүү үнэнд дөхөхөөр санагдсан. 



Хүн , араатан , бурхад номны төгсгөл хэсэгт (Залхууралгүй уншаарай энэ их сонирхолтой хэсэг .):

Фердинанд Антоний Оссендовский




"- Манай энэ мөнх бусын орчлонд бух юмс нь мөнх бус болой. Ард түмнүүд ч, шинжлэх ухаан

ч, шашин шүтлэг ч, хууль ёс ч, зан заншил ч мөнх бус. Ямар аугаа эзэнт гүрнүүд устан мөхөж,
ямар агаа соёл иргэншлүүд унтран угүй болов доо. Цор ганц Алибан хар лус савдгуудын
зардас л огт ул өөрчлөгдмүү. Жаран мянга гаруй жилийн өмнө нэгэн их гэгээнтэн овог
аймгаа аван доод тив рүү шингэн оржухуй. Ер нь доод тивд Шагжтүв, Өндөр гэгээн, Пагва
лам, Бабур султан гээд олон мэргэд очиж байжухуй. Харин тэр эзэнт улс чухам хаана байгааг
хэн ч үл мэдье үү. Зарим нь Афганистанд гэх, зарим нь Энэтхэгт гэх. Тэр эзэнт улсын иргэд
хар хор гээчийг үл мэдэх агаад гэмт муу үйл огоот үл дуулдах. Шинжлэхүй ухаан урагшлан
давшиж, юу ч үл устах ажгуу. Доод тивийн хүн ард гэгээрлийн дээдийг олсон болой. Олон
сая хүн амтай тэр эзэнт улсыг замбуулингийн эзэн хаан цэцэн мэргэнээр удирдах бөлгөө.
Дэлхий дахины бүхүй л үйл тэрбээрийн эрхэнд агаад хүмүүн бүхний сэтгэлд хүрч, хүмүүн
бүхний хувь заяаны цадигийг уншмой. Манай энэ газар дээрхи найман зуун сая хүмүүний
бүхий л үйл хэргийг тэр эрхэмбээр ганцаар жолоодож, найман зуун сая хүмүүн нар бүгдээр
түүний сэтгэлийг дагамой ... Гэлэнтэний хэлсэн дээр Чүлтэм бэйл нэмэн үгүүлсэн инү:
- Тэр эзэнт улсыг Шамбал гэх бөлгөө. Шамбал болбоос манай гарагийн газар доогуур
нэлэнхүйд нь буй. Хятад газрын нэгэн гэгээрсэн лам Богд хаанд ярьж байсныг нь сонсохул,
Америкийн нэгэн их агуй дотор эрт цагт газар дор луу зорчин явсан нэгэн буурал үндэстэн
ард суух амой. Эдүгээ ч тэдний амьдарч асан ул мөр газар дээр, биднүүсийн дунд олдох
ажгуу. Тэдгээр хүмүүн нарын тэргүүлэгчид нь доод тивийн захирагч болох Шамбалын эзэн
хаанд бас захирагдмуй. Үүнд гайхах юм үгүй. Эдүгээгийн өрнө, дорны хоёр их далайн оронд
өнө эртэд хоёр их тив байжухуй. Тэр хоёр тив усанд живэхүй дор хүн ард нь доод тив рүү
амжин шилжсэн гэдэг бөлгөө. Газар доорхи их агуйнуудын үл унтрах гэрэлд амуу тариа
хийгээд идэх ногоо цөм ургаж, хүмүүн нар өвчин зовлонгүй үүрд жаргах амой. Доод тивийн
хаант улсад олон янзын овог аймаг оршин тогтнодог гэх. Нэгэн удаа Балбын өвгөн бярман
бурхадын зарлигаар Чингис хааны эдлэн газар Сиамд хүрч нэгэн загасчинтай таарсанд
түүнийг завинд суулгаад нэгэн аралд гурав хоноод хүрсэн авай. Гэтэл тэндхийн хүмүүн нар
нь аминдаа хоёр салаа хэлтэй байсан бөгөөд хэл бүр нь өөр аялгуугаар ярьж байсан гэнэ.
Тэрхүү арлын иргэд өвгөн бярманд янз бүрийн амьтсыг үзүүлснээс дурдвал, жаран хөлтэй
ганц нүдтэй яст мэлхий, зөөлөн нь аргагүй махтай аварга могой, эзэндээ загас барьжавчирдаг хурц шүдтэй тэжээмэл шувуу ч байсан гэх. Тэр арлын хүмүүн нар урьд өмнө нь доод
тивд амьдарч байсан хэмээн бярманд ярьжухуй ..."


"- Шамбалын эзэн хааныг хүн ер нь харсан юм уу? хэмээн намайг асуухад өвгөн лам:

- Шамбалын эзэн хаан бээр Буддын шашны эртний зан үйлийн ёслолын үеэр Сиам, Энэтхэгт
таван удаа үзэгдсэн билээ. Ирэх болгондоо тэрбээр алт хийгээд үнэт эрдэнэсийн чулуу, торго
магнагаар чимэглэж, цагаан заан оруулсан тэрэг хөлөглөх бөгөөд өөрөө цасан цагаан жанч
нөмөрч нигуураа очир алмаасан утсаар битүү хаасан баймуй. Тэгээд цугларагсдад Агнцын
(?.Орч) дүрстэй алтан алим тарааж мэлмийн харцаа хааш чиглүүлнэв, түүнд нь өртсөн
хараагүйчүүл хараа орж, хэлгүйчүүл хэл орж, дүлийчүүл сонсголтой болж, тахир татуучуул
дэвхцэн гүйлдэх ч бүү хэл үхэгсэд мөнхийн нойрноосоо сэрэх ажаам. Таван зуун дөчин
жилийн өмнө Шамбалын эзэн Эрдэнэзууд нэг ирсэн, мөн Нарванчин хийдийн Сахайн сүмд
гэнэт үзэгдсэн билээ л.
... Гагцхүү Амьд Будда, Далай лам хоёрт л түүний нууц лүндэнтэй Алтан гэрэгэ ирсэн болой.
Лүндэнд бичсэн нууц үсгийг хэн нь ч мэдэхгүй байсан агаад Далай лам аргаа барахдаа
мөргөлийн өрөөндөө орж тэрхүү гэрэгээг тэргүүч дээрээ тавиад залбиран суухуй дор
Шамбалын эзэн хааны лүндэнгийн утга санаа тархинд нь аажмаар тодрон буужухуй
- Шамбалын орныг олон хүмүүн үзсэн болов уу?
- Өө олон байлгүй яахав гэж ламтан дуун алдаад, Гэвч тэд тэнд үзсэн харснаа хэнд ч үл
яримуй. Ойрдүүд Лхасыг эзлэн тонох үед баруун өмнөд ууланд нь дайтаж явсан нэгэн бүлэг
цэрэг нь Шамбалын орон руу нэвтэрсэн юм гэнэлээ. Тэгээд л нууцат их эрдмийн зах зухаас
мэдэж ирсний учир эдүгээ ч чадварлаг ид шидтэн. зөнч төлөгчид, тэдний дотор олон билээ.
Харин Түвдийн зүүн өмнөд хэсгийн бор царайт хүмүүс Шамбалын оронд нэвтрэн ороод
тэндээ олон зуун жил болсны эцэст хөөгдөн гарч ирснийг цыганууд хэмээн нэрлэсэн болой.
Тэд болбоос хөзөр, өвс ургамал, хүмүүний алганы хээгээр мэргэлэхдээ тун чиг чадамгайн
учир нь тэр бөлгөө. Шамбалын агуйгаас гарч ирсэн нэгэн цөөн тооны бүлэг хүмүүн эдүгээ ч
Азийн хойд хэсэг орших агаад тэд болбоос үхэгсдийн сүнсийг дуудан ирүүлэх онцгой
увидастай хэмээмой. Ламтан ийн хэлээд хэсэг зуур дуугүй сууснаа миний дараачийн
асуултыг тааварлах мэт үргэлжлүүлсэн ину:
- Шамбалын орны бандид гэгээнүүд чулуун номон дээр манай энэ дэлхий хийгээд бусад
гарагуудын хуримтлуулсан бүх мэдлэгийг бичин суудаг болой. Тэр мэдлэгийн сантай хятад
эрдэмтэд танилцаад авдаг гэлцмүй. Зуун жилд нэг удаа зуун хятад мэргэд далайн эргийн
болзоот газарт нууцаар цугларч усны гүнээс зуун яст мэлхий шумбан гарч ирэхийг хүлээн
суух авай. Тэр яст мэлхийнүүдийн хуяг дээрхи цэцэн билгүүдийг хятадууд хуулан авдаг амой."


Хүн араатан бурхад ном татах: http://www.mediafire.com/view/5lyglh5etek3ktw/hun_araatan_burhad.pdf
Хуваалцах:

0 comments:

Post a Comment