Oct 15, 2017

Зохиогч нь тодорхойгүй богино шүлгүүд

Үерхэл гэдэг томоогүй насны нандин дурсамж
Үерхэл гэдэг тоглоомтой орчлонгийн адтайхан дуулал
Үерхэл гэдэг анхны хайрын нэгээхэн хэлтэрхий
Үерхэл гэдэг хосоор найгах талын цэцэгс


Миний найз
Жаргал цэнгэлийн  сайханд хүн чанараа алдалгүй
Зовлон гунигийн далайд хөл алдаж живэлгүй
Дурлалдаа үнэнч
Дутагдалдаа шудрага яваарай.


Тоомсор муутай нэгэнд
Тоогдох гэж би шүлэг бичдэггүй
Тоо цөөн ч андыхнхаа
Сэтгэлд нь хүрэх гэж шүлэг бичдэг


Дурлал эхэндээ гоё юм билээ
Дундаа ороод ширүүн юм билээ
Дуусаад ирэхдээ уйтгартай юм билээ
Дуунд байдаг шиг дахилттай юм билээ


Уух дарсандаа согтоогүй атал
Учирсан хайрандаа согтох янзтай
Гашуун зовлонгийн өмнө сөхрөөгүй атал
Ганцхан чинийхээ өмнө сөхрөх янзтай

Болж өгвөл танилц
Боломж гарвал болз
Санаа нийлвэл сав
Сайхан санагдвал үерх


Хундага дүүрэн архийг
Согтох гэж би уугаагүйээ
Азгүй нэгэн дурлалаа
Мартах гэж уусан юм


Ариун бүхний дээдийг хайр гэж би боддог
Атаархал бүхний дээдийг шунал гэж боддог
Нандин бүхний дээдийг итгэл гэж боддог
Надад заяасан хүмүүсийг бурхан гэж боддог


Хослон ургадаг Вансэмбэрүү цэцэг
Хоёр биендээ үнэнч юм гэнэ лээ
Хагдарч нэг нь үхээд өгвөл
Хайрыгаа дагаад үхдэг юм гэнэ лээ


Би хунд биш хүнд дурласан
Би галд биш хайранд шатсан
Би бурханаас биш чамаас гуйсан
Би амьдралруу биш чамруу тэмүүлсэн


Нүдний минь өмнө
Өөр хүнтэй явахад
Нүгэлт энэ ертөнцөд
Сохор төрөөгүйдээ харамсана


Нулимс хэдий шингэн ч
Урсахдаа хацар зүснэ
Хайр хэдий биегүй ч
Буцахдаа зүрх зүснэ


Дурлал чамаар дутна гэж сэргэлэн бай
Дуу чамаар цалгина гэж цоглог бай
Аз жаргал чамаар эзгүйрнэ гэж хөгжилтэй бай
Амьдрал чамаар тохуурхана гэж бардам бай


Цомирлогоо нээсэн цэцэг шиг
Цоглог байг амьдрал чинь
Цаглашгүй арвин бүтээлээр
Цуурайтай байг алдар чинь


Чинийхээ хажууд байгаад л баймаар
Чимээгүйхэн хажууд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь мөнхөд ширтмээр


Тэнгэр ниргэж
Тэнгис ширгэсэн ч бид найз
Хазгай гишгиж
Халтирч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж
Хагацаж салсан ч бид найзууд


Хүсч байгаа боловч
Хайрлаж чадахгүй
Хүлээж байгаа боловч
Харж чадахгүй
Харамлаж байгаа боловч
Хэлж чадахгүй


Чамайг харсан нүдээ би салгахгүй
Чамайг үнссэн уруулаа би арчихгүй
Чамд өгсөн зүрхээ би зогсоохгүй
Чамайг хайрласан сэтгэлээ би буцаахгүй


Тэнэг ээ би тэнэг
Тэгтлээ чамд дурласан би тэнэг
Тэгэхдээ чи шал тэнэг
Тэр их хайранд умбаж чадаагүй чи тэнэг



Чамд минь хүн дурлавал би баярлала
Цааш харин даварвал би уурлана
Нууцаар чамайг ширтвэл би бахархана
Нуугдаж харин уулзвал би хэзээ ч уучлахгүй



Ариун үнэн ч хайрыг дурлалын бурхан ивээж
Аз жаргалыг надад чамтай хамт өгсөн
Цэцэг бүхний тоогоор сайн үйлс бүтээж
Чиний төлөө найз нь бүхнээ зориулах болно



Сэтгэл минь хэн нэгнийг үгүйлнэ чи байхаа
Сэрүүхэн орой халуун цас бударна дурлал байхаа
Халамцуу байхад бурхан дуу аялана дуу байхаа
Хаашаа ч юм зүрх тэмүүлнэ чамруу байхаа


Дурласан уу ? гэж надаас бүү асуу
Дурлаагүй байтлаа чамайг санах уу ?
Хайртай юу гэж надаас бүү асуу
Хайрлаагүй байтлаа сэтгэл өвдөх үү ?





Хуваалцах:

0 comments:

Post a Comment