Oct 15, 2017

БОГД ХААНЫ 1921.05.17- НЫ ӨДРИЙН ТОЛЬДВОР

БОГД ХААНЫ 1921.05.17- НЫ ӨДРИЙН ТОЛЬДВОР
. ЭНЭ НЭГ Л СОНИРХОЛ ТАТААД БАЙХ ЮМАА . Зөгнөл үү эсвэл ...


--------------------------------------------------------------------------------------------------------------------------
“Би бээр залбирч суугаад энгийн хүмүүсийн нүднээ үл үзэгдэх зүйлсийг тольдвай.
Хязгааргүй их талын хаяанд өндөр сүрлэг уулс ажгуу. Нэгэн өвгөн лам дүүрэн чулуутай
хүүдий үүрээд арай чарай хөлөө зөөн алхах амой. Тэгтэл цагаан морьтой, цагаан нөмрөгтэй
нэг хүн хойт зүгээс давхиж ирээд:
- Алив наадах хүүдийгээ аль! Очих газарт чинь би хүргэж өгсү! гэвэй. Мөнөөх лам
хүүдийтэй чулуугаа цагаан морьтонд өгсөн боловч цаадах нь өргөж дийлсэнгүй. Лам дахиад
л хүнд ачаагаа үүрэн улам бөгтийн гэлдэрч эхлэх юм. Хойд зүгээс хар нөмрөгтэй хар морьтой
бас нэг хүн давхин ирээд.
- Ээ тэнэг ээ! Яах гэж чулуу үүрээд явж байгаа юм бэ? Хаа сайгүй л байгаа шүү дээ гээд
мориороо нөгөө ламтанг дайран унагасанд савтай чулуу нь асгараад бүгд очиралмаас
болчихов оо. Гурвуулаа тэр үнэт эрдэнэсийг түүн хүүдийд хийх гэтэл ганцыг нь ч газраас
хөндийрүүлж чадсангүй. Тэгээд өвгөн лам:
- Эй. Бурхад минь ээ! Энэ хүнд ачааг би амьдралынхаа туршид үүрч явлаа. Хүрэх газраа
хүрэлгүй бүгдийг асгачихдаг минь юун их харамсалтай вэ! Агаа их нигүүлсэлт Бурхад минь
туслаач наддаа! хэмээн шогшрон хайлсанд хаанаас ч юм бүү мэд, гэнэт нэг хазгар өвгөн
гараад ирэв шүү. Тэрбээр газраар нэг тарсан очиралмаасуудыг дор нь цуглуулж, шороо
тоосыг нь үлээн хүүдийд хийгээд мөрөн дээрээ тавьж өнөөх ламд хэлсэн ину:
- Жаахан амраад хөдөлсүгэй Би өөрийн ачаагаа хүргэчихсэн тул чамд дуртайяа тусалмой!
Тэр хоёр цааш яван далд орж харин морьтонгууд тулалдан үлдэв ээ. Тэд өдөржин шөнөжин
тулалдав. Харин өглөө болоход уг газар дээр юу ч үзэгдсэнгүй. Үхсэн амьд алин ч атугай,
ямар ч ул мөр үл үзэгдмой ... Сайн муу түмэн янзын сүнс, сүлдний хүрээлэн дотор Богд
хутагт хаан би бээр эдгээр зүйлсийг тольдвай. Гэгээрсэн их лам, хутагт. хамба. маарамба нар
минь үүнийг тайлж хайрлана уу!”

"Хүн, араатан, бурхад" номноос .
--------------------------------------------------------------------------------------------------------------------------


Хуваалцах:

0 comments:

Post a Comment