Oct 8, 2017

Зүүдний гуйлга /Б.Лхагвасүрэн , Л.Балхжав , Д.Сосорбарам/

Энэ дууг сонсоноос хойш өөр нэг ч дуу сайхан сонсогдохгүй байгаа болхоор блогынхоо анхны пост болгож үгийг нь орууллаа :D.

"Зүүдний гуйлга"

Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог 
Түрүүчийн гялаан одод минь ээ 
Чамаас би зүүд гуйя 
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаач 
Араг үүрсэн ижийг минь
Зэрэглээн дундаас ургуулж
Ааруул үнэртсэн энгэрт нь
Зөрүүд хүүг нь наалгаач 
Зөөлхөн халуун амьсгаанд нь
Сэвлэг хөдөлгөн зүүдлүүлж өгөөч 
Цахиур манан уулсын оройд өеөдсөн 
Цаазын элч шиг хавирган сар минь
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя 
Гэгээн зүүд надад хайрлаач 
Бүлээн зүүд над дээр асгаач
Адууны цагаан тоосон дундаас 
Аавыг минь морьтой нь торойлгооч 
Дөрөө амгай ширгэргэн
Дөмөн хумин уяан дээр буулгаач 
Чөдөр барин надруу ирүүлээд 
Чөмөг шархиртал ороолгуулж өгөөч
Хагас дүүрэн байдаг хэлтгий заяанд 
Хатуу нь дэндүү хорвоо минь ээ 
Чамаас би гуйсны учир 
Чамайг би аргадсны учир 
Алтан эгшиг надад хайрлаач 
Амин хишиг надад өгөөч
Агаартах нуурын хүйтэн хяраанаар 
Амандаа халуун сүү балгаад
Ахиж төрсөн юм шиг 
Сэрж нэг үзмээр байна 
Өрөмт нуурын ангирт өглөө 
Өвдсөндөө нулимстай сэрж нэг үзье дээ.
Хуваалцах:

0 comments:

Post a Comment